KINO99 (kino99.com) таны мэдээллийг хэрхэн ашигладаг тухай.
Нэвтрэхэд бид таны утасны дугаарыг хадгална. Дугаар таных гэдгийг та 144773 дугаарт SMS илгээж баталгаажуулна. Сайтыг ашиглах явцад таны “Миний жагсаалт”-д нэмсэн цувралууд, хамгийн сүүлд үзсэн анги ба байрлал, илгээсэн кино хүсэлтүүд хадгалагдана. Нэвтрэлтийн түлхүүр таны хөтөч (browser)-д хадгалагдах бөгөөд та гарах эсвэл хөтчийн мэдээллээ цэвэрлэх хүртэл хүчинтэй.
Таны нэр, профайл зураг, хаяг (kino99.com/u/…), танилцуулга бусдад харагдана. Мөн та профайлаа нууцлаагүй бол таны үзэж байгаа, үзэж дуусгасан цуврал, нийтэд нээлттэй жагсаалт, үнэлгээ, эможи хариу, бичсэн сэтгэгдэл, дагаж буй хүмүүс харагдана. “Профайл засах” хэсгээс профайлаа нууцалж болно. Таны утасны дугаар хэзээ ч бусдад харагдахгүй.
Зөвхөн таныг сайтад таньж, жагсаалт, үргэлжлүүлэн үзэх, хүсэлт зэрэг үйлчилгээг үзүүлэхэд ашиглана. Бид таны дугаарыг гуравдагч этгээдэд худалдахгүй, сурталчилгааны мессеж илгээхгүй.
Мэдээлэл Supabase үйлчилгээний өгөгдлийн санд хадгалагдана. Баталгаажуулах SMS-ийг verify.mn үйлчилгээ хүлээн авдаг. Сайт Vercel дээр ажилладаг бөгөөд үзэлтийн нэрээ нууцалсан статистикийг Vercel Analytics-ээр цуглуулдаг.
Нэвтэрсний дараа Миний KINO99 хуудасны доод талын “Бүртгэлээ устгах” хэсгээс бүртгэл болон бүх мэдээллээ шууд устгаж болно.
Асуулт байвал холбоо барих хуудсаар бидэнд бичнэ үү.